Skip to Content





Мэндчилгээ

Эрхэм та Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цахим хуудсанд зочилж байгаад баяртай байна.

Цахим хуудсанд манай хамт олны хийж гүйцэтгэсэн ажил, манай байгууллагатай холбоотой болон та бүхэнд хэрэгтэй хууль тогтоомжууд, жолооч танд зориулсан зөвөлгөө байрлахаас гадна та бүхний санал бодлыг электрон хэлбэрээр хүлээн авч шаардлагатай асуултуудад тань түргэн шуурхай хариулт өгөх зэрэг бидний хоорондын уялдаа холбоог сайжруулах ажилд тодорхой хувь нэмэр оруулах болно гэдэгт найдаж байна.

Замын цагдаагийн байгууллага иргэддээ нээлттэй байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд иргэд та бүхэн цагдаагийн байгууллагыг дэмжин тусалж, хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний минь алтан шар зам өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье.

Та бүхнийг хүндэтгэсэн:

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга хошууч

М. Цэдэнсодном